English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Мэдээлэл
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 07:24

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаал

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 07:25
 
Мэдээлэл
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 02:10
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 07:35
 
ХУВЬЦААТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД
2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 09:09

Хувьцаат компани нь хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд чөлөөтэй арилжаалдаг, олон тооны хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй, ил тод байх буюу компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах үндсэн шинж бүхий компанийн хэлбэр юм.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд олон улсын компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг Компанийн тухай хуульд тусгах замаар уг хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувьцаат компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, удирдлага зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, түүний өөрийн хөрөнгөтэй харьцах харьцаа, гарах үр дагавар, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, зохион байгуулах, шийдвэр гаргах журам, төлөөлөн удирдах зөвлөлийн байнгын, тогтвортой, хараат бус байдал, тэдгээрийн дэргэдэх хороодуудын үйл ажиллагаа, ногдол ашиг хувиарлах нөхцөл, компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлага, хориглох үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл шаардах болон шүүхэд гомдол гаргах эрх зэрэг зохицуулалтууд нь бүхэлдээ шинэчлэгдсэн болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 07:35
Дэлгэрэнгүй...
 
ТӨСЛИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА /ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА/
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 08:14

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны хэрэгжүүлэх “Ядуу буурай иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж төсөл нь” “Хадгаламж, зээлийн хоршоод болон ХЗХ-ны салбарыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар ядуу болон эмзэг (одоогоор ядуурлын түвшингээс дээгүүр амьжиргаатай байгаа ч ядуурал руу эргэн орох эрсдэлтэй) давхаргын хүн амын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилготой. Төсөл нь 2012 оны 2-р сараас эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дараах ажилтнуудыг шалгаруулж ажилд авна.

Ажлын байрны нэр:

  • Санхүү, захиргааны зохицуулагч
  • Төслийн аж ахуй болон тайлагнал хариуцсан зохицуулагч

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 07:35
Дэлгэрэнгүй...
 
Семинар
2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 05:25

"Санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага - 2012" онол, практикийн семинар 2012 оны 1 сарын 21-ний Бямба гаригт "Их тэнгэр" цогцолборт зохион байгуулагдана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 13, Баасан гариг, 08:57
 
Даатгалын байгууллагын нэр солигдсоныг мэдээлж байна.
2012 оны 1-р сарын 05, Пүрэв гариг, 03:36
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 197 дугаар тушаалаар “УБ даатгал” ХХК-ийн нэрийг “Монре даатгал”ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн болно.
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр тушаалаар “Монгол траст холдинг даатгал” ХХК-ийн оноосон нэрийг “Гэр даатгал”ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн болно.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 09, Даваа гариг, 02:17
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL