Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

2015-04-27 09:48

Тус Хорооны ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тамгын газрын зохицуулалтын хүрээнд:

-“Юдентакс ТИН Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-“Өмгөөллийн ананд адвокатс” ХХН, “Өмгөөллийн заяа энд золоо зөв” ХХН -ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Хоёр. Бичил санхүүгийн зохицуулалтын  хүрээнд:

-“Лотусфинанс” ХХК, “Үйзэнманхан” ХХК, “Ричкапитал инвестмент” ХХК, “Норт эйшиа инвестмент” ХХК, “Үндэсний баялаг” ХХК, “Нэйшнлкапитал групп” ХХК, “Евро од финанс” ХХК, “Мөнгөн ундрага финанс” ХХК, “Хэрлэн онон туул” ХХК, “Зоригтын хошуу” ХХК, “Эксимфинанс” ХХК, “Мөнгөнбуудай” ХХК, “Глобалдевелопмент партнерс” ХХК, “Виндблү” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Жэтфинанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.

-“Малчны хөгжил” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Гурав. Даатгалын зохицуулалтын хүрээнд:

-“Соёмбо Ай Би” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иудад даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

                Дөрөв. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-Хорооны 2014 оны 07 дугаар тогтоол болон уг тогтоолоор батлагдсан журамд нэмэлт оруулав.

-“Ээрмэл” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Орхонбулаг” ХК, “Монсав” ХК -иудын үнэт цаасыг бүртгэлээс хасав.

-“Батсигнач ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлал /брокер/-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“Сэлэнгэ түмэн” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Гэгээн секюритиз”ХХК, “Өү Си Би” ХХК, “Марс капитал” ХХК, “Орчлон-Оюу” ХХК, “Глобаль траст секьюритис” ХХК, “Трейшурь капитал”ХХК, “Юу Би Би Ди” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК, “Соёмбо инвестмент”ХХК, “Чоно капитал” ХХК, “Зууны гарц секьюритиес” ХХК, “Скайхан капитал”ХХК, “Эм Эн Эс Ти Ти” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах үнэт цаасыг бүртгэв.

Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны Фэйсбүүк, Твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.

Фэйсбүүк хуудасны хаяг: webmaster@frc.mn  Санхүүгийн Зохицуулах Хороо

Твиттерийн хаяг:@MongoliaFrc