Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

2015-04-27 09:57

Тус Хорооны ээлжит арванхоёрдугаар хуралдаан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тамгын газрын зохицуулалтын хүрээнд:

-“Өмгөөллийн монгол зарга” ХХН, “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-“Дабльдөрөөт” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-“Хүлэгтхүннү Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Хоёр. Бичил санхүүгийн зохицуулалтын  хүрээнд:

-“Эвткапитал” ХХК, “Сэра-Интернэшнл” ХХК, “Арвинбураат” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Ардкредит ББСБ” ХХК-д банкбус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.

-“Таван богд финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрөл нэмж олгов.

-“Ундрах дэвшилт ББСБ” ХХК, “Эйч Кэй Эм Ай Би ББСБ” ХХК-иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Жамбанинж” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгав.

-“Мандах найзууд” ХЗХ, “Финком” ХЗХ, “Төв жас” ХЗХ, “Завхан нөхөрлөл” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“Фэнг шү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Мөнхийн хүрд” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Гурав. Даатгалын зохицуулалтын хүрээнд:

-“Ваяснью солюшн” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Бодь даатгал” ХХК, “Мандал женерал даатгал”ХХК-иудын эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрөв.

- Хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт оруулав.

                Дөрөв. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Говьноос ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлал /брокер/-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“МИК Актив Хоёр” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“МИК Актив Хоёр” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэв.

-“Дэү Секьюритис Монгол” ХХК-д гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөв.

-“Хэрлэн хивс” ХК, “Эрдэнэт авто зам” ХК-иудын үнэт цаасны арилжааг сэргээв.

-“Жавхлант Хараа” ХК-ийн үнэт цаасыг бүртгэв.

-“Түшиг Уул” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-иудын үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Эф Си Икс” ХХК-ийн андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх журам”,  “Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”, “Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх тухай журам”-уудыг тус тус баталлаа.  

Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны Фэйсбүүк, Твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.

Фэйсбүүк хуудасны хаяг: webmaster@frc.mn Санхүүгийн Зохицуулах Хороо

Твиттерийн хаяг:@MongoliaFrc