Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

2015-04-27 10:02

Тус Хорооны ээлжит арван зургаадугаар хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд:

- “Ихмонгол хөлөг Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-“Эрнст энд Янг Монголия-Аудит” ХХК-ийн даатгалын байгууллагад аудит хийх эрхийг сэргээв.

Хоёр. Бичил санхүүгийн зохицуулалтын  хүрээнд:

-“Кредит монгол ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.

-“Грийн инвестмент” ХХК, “Мандалакапитал” ХХК, “Нандиншүтээн финанс” ХХК, “Сэнтрал ашиан файнаншиал сэрвисэс” ХХК, “Мөнхкредит” ХХК, “Чимбум актив” ХХК, “Вестернкредит” ХХК, “Хаанмонгол инвест” ХХК, “Мөнхөд ундрах финанс”  ХХК, “Шинэ хан жигүүр финанс” ХХК, “Инэлфинанс” ХХК, “Мөнхбриллиант кровн” ХХК, “Цэгцхөрөнгө” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Праймлайнс ББСБ” ХХК--ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.

-“Зоос өртөө” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Гурав. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Юу Би Би Ди” ХХК, “Очир-Эрдэнэ инвест” ХХК, “Өү Си Би” ХХК, “Марс капитал” ХХК, “Орчлон-Оюу” ХХК, “Трейшурь капитал” ХХК, “Гэгээн секюритиз” ХХК, “Глобаль траст секьюритис” ХХК, “Зууны гарц секьюритиес” ХХК, “Соёмбо инвестмент” ХХК, “Грийт секьюритис” ХХК, “Скайхан капитал” ХХК, “Чоно капитал” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой юм.

Фэйсбүүк хуудасны хаяг: webmaster@frc.mn Санхүүгийн Зохицуулах Хороо

Твиттерийн хаяг:@MongoliaFrc