Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

2015-04-27 10:04

Тус Хорооны ээлжит арван долоодугаар хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд:

-“Мэдээлэл-Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-“Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг батлав.

Хоёр. Даатгалын зохицуулалтын  хүрээнд:

-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Бодь даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Нэйшнл лайф даатгал” ХХК-иудын эрх бүхий албан тушаалтныг томилохыг тус тус зөвшөөрөв.

- Хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-д нэмэлт оруулав.

Гурав. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-“Ахан дүүсийн итгэл” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Ундрах дэвшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Ирээдүйн зорилт” ХЗХ, “Ард актив” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“Говь инвест” ХЗХ, “Наран хас булаг” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Фэнг шү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Дөрөв. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Би Би Эс Эс” ХХК, “Бага хээр” ХХК-иудын брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.

-“Грандлайн” ХХК, “Туушин инвест” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Хялганат” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.

- Хорооны 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав.

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой юм.

Фэйсбүүк хуудасны хаяг: Санхүүгийн Зохицуулах Хороо ( webmaster@frc.mn

Твиттерийн хаяг:@MongoliaFrc