Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

2015-04-27 10:06

Тус Хорооны ээлжит арван есдүгээр хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд:

-“Өмгөөллийн одгэрэл энд партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

-Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх “Вислекс” ХХК, “Контактлегал консалтинг” ХХК, “Лексусконсалтинг групп” ХХК, “Константконсалтинг” ХХК, “Ананд энд батзаяа” ХХК, “Андерсон энд андерсон” ХХК, “Легалвэй” ХХК, “Эдийн засаг эрх зүйн зөвлөгөө” ХХК-иудыг бүртгэлээс хасав.

Хоёр. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Ард капитал групп ҮЦК” ХХК-ийг гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөв.

Гурав. Даатгалын зохицуулалтын  хүрээнд:

-“Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

-“Дэвжих дэлгэрэх холдинг” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Дөрөв. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-“Барс капитал” ХХК, “Мөнх орших капитал” ХХК, “Нано капитал” ХХК, “Капиталконтинент инвестмент” ХХК, “Эбо-Инвест” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Газаркапитал ББСБ” ХХК-ийг “Газарпартнерс ББСБ” ХХК-тай нэгтгэхийг зөвшөөрч, “Газаркапитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Сити  инновэйшн”ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

-“Ойгоны ирээдүйн сэтгэмж”ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой юм.

Фэйсбүүк хуудасны хаяг: Санхүүгийн Зохицуулах Хороо ( webmaster@frc.mn)

Твиттерийн хаяг:@MongoliaFrc