Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

2015-04-27 10:11

Хорооны 2015 оны ээлжит гуравдугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Үнэт цаасны салбарын зохицуулалтын хүрээнд:

-Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны горимд зарим өөрчлөлт оруулав.

-Бодлогын зөвлөлүүд, тэдгээрийн журмыг шинэчлэхтэй холбогдуулан Хорооны дэргэд байгуулагдсан Бодлогын зөвлөлүүдийн дарга, гишүүдийг шинээр томилох, шинэ зохион байгуулалтад оруулах, ажиллах журмыг шинэчлэхтэй холбогдуулан тухайн салбарын Бодлогын зөвлөлийг мэргэжлийн холбоод, байгууллага, судлаачид болон хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдүүдийн төлөөллөөр бүрдүүлэх Бодлогын зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулахыг Хорооны гишүүдэд даалгалаа.

-Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-д нэмэлт оруулав.

-“БИНСЭ” ХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иудын үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Юнайтэд секьюритс ҮЦК” ХХК-ийнтусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Ховдбирж” ХХК-д Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

“Төвтаван эрдэнэ ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Хоёр. Даатгалын салбарын зохицуулалтын хүрээнд:

-“Гэр даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-иудад даатгалын хэлбэрийн зөвшөөрөл нэмж олгов.

                Гурав. Бичил санхүүгийн салбарын зохицуулалтын хүрээнд:

-“Гурванбулаг инвест” ХХК, “Тэгш саятан” ХХК, “Сүлдэттамган” ХХК, “Гандирскапитал” ХХК, “Инноваци капитал” ХХК, “Мэжиккапитал” ХХК, “Гарьдкапитал” ХХК, “Оюутамир” ХХК, “Максимускапитал” ХХК, “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ХХК, “Ашид голомт” ХХК, “Ахим” ХХК, “Баруунмонгол кредит” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.  

-“Футур эволюшион ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

-“Кредит монгол ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.

Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсууд ажиллаж байна. Уншигч та доорх хаягуудад нэгдсэнээр Хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авах бөгөөд өөрийн санал хүсэлтээ илэрхийлж, хүссэн асуултандаа хариулт авах боломжтой юм. 

Фэйсбүүк хуудасны хаяг: Санхүүгийн Зохицуулах Хороо (  webmaster@frc.mn)  

Твиттерийн хаяг:@MongoliaFrc