Хайлт хийх

Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагнав

2019-12-30 01:28

Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, Даатгалын салбарын 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах референт А.Баянмөнх, Даатгалын газрын ахлах референт З.Батболд нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнав.

Идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдад Төрийн одон медалийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гардуулж, баяр хүргэлээ.