ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН АНУ-ЫН ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2020-03-05 09:56

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан АНУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенжамин Рой, АНУ-ын сангийн яамны Техникийн туслалцааны албаны суурин төлөөлөгч Н.Клайд Роадс нарыг хүлээн авч уулзав.  

Энэ үеэр Хорооны зүгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажлыг танилцуулж, СЗХ-ны зохицуулалтад шинээр нэмэгдэж орсон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Уулзалтад Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Үл хөдлөх хөрөнгө зуучлал үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа нар оролцов.