Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан БНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2020-03-09 11:23

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзах, хамтран ажиллах талаар ярилцав

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Энэтхэг улс Монгол Улсын стратегийн түнш улсын хувьд хоёр улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд хамтран ажиллах өргөн боломж бийг онцлоод, Энэтхэгийн ЭСЯ-ны зүгээс хорооны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, БНЭУ-д урт, богино хугацааны мэргэжлийн сургалтуудад хамруулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэлээ. 

Уулзалтад Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар оролцов.