ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020-03-10 06:51

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор зайны хяналт болон газар дээрх шалгалтаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх мэдлэг дутмаг, хуулиар хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналтын хөтөлбөр нь эрсдэлийн үнэлгээнд үндэслэгдээгүй, бүрдүүлбэр дутуу, бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээний тайланг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд хуулийн хугацаанд хүргүүлээгүй зэрэг алдаа дутагдлууд илэрсэн. Түүнчлэн, нэр бүхий банк бус санхүүгийн  байгууллагууд өөрийн үйл ажиллагааны мөнгөн хөрөнгийн урсгалыг банкан дахь байгууллагын эзэмшлийн бус, иргэдийн хувийн дансаар явуулах тохиолдлууд илрээд байна.

Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж буй үйл ажиллагаанд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу тухайн хоршооны гишүүн, түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн дансаар гүйлгээ хийхийг хориглосон тул зөвхөн банкан дахь тухайн хуулийн этгээдийн бүртгэлтэй харилцах дансаар дамжуулан гүйлгээ хийж байхыг мэдэгдье.

Мөн Хорооны зохицуулалттай байгууллагууд Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасныг биелүүлж ажиллана уу.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах аливаа гүйлгээг банкан дахь байгууллагын нэр дээр нээсэн дансаар бус хувь хүний дансаар хийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авахыг анхааруулж байна.

 

МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН МЭДВЭЛ ЗОХИХ МЭДЭЭЛЭЛ

  1. Мэдээллийн нэгдсэн портал сайт
  • “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх” мэдээллийн нэгдсэн портал цахим хуудас  http://amlcft.mn/
  • Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсаар “Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх” чиглэлээр тусгайлсан цэсэнд http://frc.mn/projects
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг жагсаалт http://amlcft.mn/
  1. Хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн жагсаалт

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь заавал уншиж танилцвал зохих хууль, эрх зүйн актууд:

  1. Олон улсын баримт бичиг

 

МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ АЛБА

2020.02.28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.