Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн анхааралд

2020-03-13 18:42

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

 

            Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг  тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

            Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ дээрх журмын 4 дүгээр хавсралтад дурдсан баримт бичгүүдийн хамт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх арга хэмжээг авч ажиллана уу.

Дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг анхаарна уу.

Журмын зохицуулалт болон бусад холбогдох мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-262604 дугаарын утсаар тодруулан лавлана уу.