ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2020-03-20 02:49

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам” /энд дарж танилцана уу/, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын /энд дарж танилцана уу/ төслүүдийг тус тус боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх хугацаа үргэлжилж байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбартай холбоотой журмын төсөлд өгөх саналаа realestate@frc.mn, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаатай  холбоотой журмын төсөлд өгөх саналаа norovtseren@frc.mn цахим хаягаар тус тус 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлж хамтран ажиллана уу.

  

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.