МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2020-04-10 18:19

          Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос нийт зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эрсдэлийг үнэлэх, тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамаарах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өрөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх (risk profile), салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилго бүхий “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг “Google form” ашиглан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор бөглөн ирүүлэхийг бүх мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар дээрх үнэлгээний асуулгыг ирүүлээгүй нэр бүхий мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дор дурдсан холбоосоор нэвтрэн бөглөж ирүүлэхийг Хорооноос дахин мэдэгдэж байна.

Цаашид улирал бүрийн дараа сарын эхний 10 хоногт багтаан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг “Google form” ашиглан тогтмол холбогдох мэдээллийг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг заасан хугацаанд хүргүүлээгүй, хамтран ажиллахаас татгалзсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцүүлж захиргааны хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөл үүсэхийг анхааруулж байна.

Дараах холбоосоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга” бөглөнө үү.

ЖИЧ: Асуулгууд зөвхөн gmail хаягаар нэвтэрнэ.  

  1. Даатгалын салбар
  2. Үнэт цаасны салбар
  3. ББСБ-уудын салбар
  4. ХЗХ-дын салбар
  5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид
  6. Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид

Нэмэлт мэдээллийг 70137047 дугаараас авна уу.

 

 

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ АЛБА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР