МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ДОТООД ХЯНАЛТЫН БОЛОН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР

2020-04-23 06:35

САНАМЖ:

/Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын дотоод хэрэгцээнд зориулав/

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр”-ийн загварыг боловсруулан гаргаж байна.

Энэхүү загвар хөтөлбөрийг хэрэглэхийн өмнө Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалаар баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг сайтар уншиж, танилцсан байх шаардлагатай. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр”-ийн загварыг хэрэглэхдээ өөрийн компанийн онцлог, эрсдэл, газар зүйн байршил, үйл ажиллагааны онцлогтоо тохируулан дээрх хууль болон журмын нөхцөл  шаардлагыг бүрэн тусгах нь зүйтэй. Энд дарж хөтөлбөртэй танилцана уу.

                                                       САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО