ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦОО, МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД

2020-04-27 09:28

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно” гэж заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулагддаг.

Мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.6-д “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ...”-г банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааруулахаар хуульчлагдсан бөгөөд уг үйлчилгээг эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн байж болзошгүй үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд, олон нийт та бүхэн санхүүгийн аливаа үйлчилгээг авахдаа төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зохих тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягтлан, цаашид бий болж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авч, залилан болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хохирогч болох болон санамсаргүйгээр хамтрагч болох замаар гэмт хэргийн золиос болох зэрэг аюулд өртөхөөс сэрэмжилнэ үү.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээллийг тогтмол шинэчилж тус Хорооны www.frc.gov.mn цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлдэг тул цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахдаа тэдгээр этгээдийн нэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тулгаж, нягтлан шалгаж байхыг анхааруулж байна.

Энэхүү мэдээллийг хүргүүлэх өдрийн байдлаар дор дурдсан банк бус санхүүгийн байгууллагууд нь Санхүүгийн зохицуулах хорооноос “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байна. Үүнд:

  1. “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК
  2. “Их монгол кредит ББСБ” ХХК
  3. “Ирээдүй инвест ББСБ” ХХК
  4. “Хатан сүлд ББСБ” ХХК
  5. “Шинэ төгрөг ББСБ” ХХК
  6. “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК
  7. “Нарансансар ББСБ” ХХК
  8. “Эксклюзивчэнж ББСБ” ХХК
  9. “Мобифинанс ББСБ” ХХК
  10. “Жи Эс Би капитал ББСБ” ХХК
  11. “Ардкредит ББСБ” ХК
  12. “Дижитал маркет ББСБ” ХХК
  13. “Инвестос ББСБ” ХХК
  14. “Оорцогийн хөндий ББСБ” ХХК
  15. “Гүмүда финанс ББСБ” ХХК
  16. “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК
  17. “Мониполо ББСБ” ХХК
  18. “Лэндмн ББСБ” ХК
  19. “Гялс кредит ББСБ” ХХК
  20. “Соломон инвестментс ББСБ” ХХК
  21. “Паблик кредит ББСБ” ХХК
  22. “Ти финанс ББСБ” ХХК
  23. “Эф Эс Өү Эс ББСБ” ХХК
  24. “Даш кредит ББСБ” ХХК
  25. “Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК
  26. “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК
  27. “Сам нор ББСБ” ХХК
  28. “Түгмэл ББСБ” ХХК
  29. “Эм Пи Эс Си ББСБ” ХХК
  30. “И Эс Эй финанс ББСБ” ХХК
  31. “Инвескор хэтэвч ББСБ” ХХК

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО