ХОРООНЫ IX ХУРАЛДААН БОЛОВ

2020-05-07 06:51

Хорооны 2020 оны ээлжит IX хуралдааныг тавдугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралдаанаар үнэт цаас, даатгал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч болон хадгаламж зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох зэрэг нийт 47 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж, шаардлага хангасан иргэдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож эхэллээ. Хороо 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг,  2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан бөгөөд VIII хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг нь олгож эхлээд байсан юм.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.