“САНАЛ ХУРААХ КУМУЛЯТИВ АРГЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДООС САНАЛ АВЧ БАЙНА

2020-05-14 01:54

Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгох харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор тус Хорооноос “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам"-ын төслийг шинэчлэн боловсруулж, уг төсөлд үнэт цаасны зах зээлийн оролцогчдын санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлж байна. Иймд үнэт цаасны зах зээлийн оролцогчид журмын төсөлтэй танилцаж, саналаа өгч хамтран ажиллахыг хүсье. Та бүхэн саналаа (51)-262601 тоот утас болон avir@frc.mn цахим хаягаар өгнө үү. 

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ, КОМПЛАЙНСЫН ХЭЛТЭС

2020 оны 5 дугаар сарын 14

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.