БАНКНЫ ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧИЙН ЭРХ ОЛГОХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

2020-06-02 08:49

Хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэмд даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагын ажилтан мэргэжлийн сургалтад хамрагдаж зах зээлд оролцох эрх авсан байхаар зохицуулсан байдаг.

Хороо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн холбоодтой “Сургалт зохион байгуулах гэрээ” байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд Банкны даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтыг Монголын Банкны Холбоотой хамтран цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтад  арилжааны 15 банкны 410 ажилтан 14 хоногийн хугацаанд цахимаар суралцлаа.

Энэ удаагийн сургалтын шалгалтыг тусгай тестийн цахим программаар авч, дүнг  шалгалт дуусмагц оролцогчдод танилцуулснаараа онцлог байв. Эрх олгох шалгалтанд 369 ажилтан оролцож 286 ажилтан тэнцлээ.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.