ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-06-18 09:26

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор баталсан Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх ажил үргэлжилж байна.

Дэлхий дахинд эрчимтэй тархаж буй коронавирус (Covid 19) халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар тогтоолоор үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30ы өдөр хүртэл сунгасан.

Иймд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд холбогдох журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор цахим болон цаасан хэлбэрээр ирүүлэх арга хэмжээ авна уу. Цахим хэлбэрээр ирүүлэх тохиолдолд энд дарж хандана уу.

Дээрх хугацаанд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг анхаарна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.