ИПОТЕКИЙН ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

2020-07-01 09:37

 “Ипотекийн үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар хавсралт “Мэдүүлгийн маягт”-ыг даатгалын компани, зуучлагч даатгуулагч иргэн танаар бөглүүлэх үүрэгтэй.

Энэ мэдүүлгийг даатгуулагч иргэн та ипотекийн даатгалын гэрээ байгуулах, сунгуулах тухай бүр бөглөж шинэчилснээр зээлийн төлбөр хариуцах хувийг тодорхой болгох, зээлдэгч (хамтран зээлдэгч)-ийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг гэнэтийн ослын (үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол), эсхүл аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн сонголт хийх, даатгалын компанийг сонгох, даатгалын хураамж төлөлтийн хуваарь тогтоох зэрэг таны үндсэн эрхийг хангах баримт юм.

Мэдүүлгийн маягтын загвар татаж авах холбоос:

https://www.legalinfo.mn/annex/details/8555?lawid=13528

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.