ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭГДЭЛ

2020-07-01 09:44

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Гэвч нэр бүхий 63 хувьцаат компани нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хуралдуулаагүй байх тул эдгээр нэр бүхий 63 ХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг үүгээр мэдээлж байна.

Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1

АВТОЗАМ ХК

22

ДОРНОД ХК

43

ӨВ УСЖУУЛАГЧ ХК

2

АВТОИМПЕКС ХК

23

ДОРНОД ИМПЕКС ХК

44

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ХК

3

АЖЛЫН ХУВЦАС ХК

24

ДӨРВӨН-УУЛ ХК

45

САВ ШИМ ХК

4

АЛМААС ХК

25

Е/МОНИЕ /ЖАВХЛАНТ ХАРАА ХК

46

СЭЛЭНГЭ ИМПЕКС ХК

5

АР БАЯНХАНГАЙ ХК

26

ЕВРОФЁ АЗИА ХК

47

СЭЛЭНГЭ СҮРЭГ ХК

6

АР ТАРХИ ХК

27

ЗАВХАН ТЭЭВЭР ХК

48

ТӨВ УС ХК

7

АРВИЖИХ ХК

28

ЗАВХАН ТЭЭХ ХК

49

УЛААН САН ХК

8

АЧИТ АЛКАБЫ ХК

29

ИНГЭТ ТОЛГОЙ ХК

50

УЛИАСТАЙ ТЭГШ ХК

9

БАЯЛАГ ШАРЫН ГОЛ ХК

30

ИХ НУУР ХК

51

ХАНГАЛ ХК

10

БАЯНТАЛБАЙ ХК

31

ИХ ҮҮСГЭЛ ХК

52

ХАНЫН МАТЕРИАЛ ХК

11

БАЯНТОЛГОЙ ХК

32

МЕРЕКС ХК

53

ХАРГИА ХК

12

БАЯНТООРОЙ ХК

33

МОН-АСАР ХК

54

ХАСУ МАНДАЛ ХК

13

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН ХК

34

МОНГОЛ ДИЗЕЛЬ ХК

55

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР ХК

14

БОРНУУР ХК

35

МОНГОЛ КЕРАМИК ХК

56

ХУРТАЙ ХК

15

БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК

36

МӨНХ ЖИМ ХК

57

ХҮННҮ МЕНЕЖМЕНТ/ ХААБЗ ХК

16

БҮТЭЭЛ ХК

37

МҮДИКС ХК

58

ХҮНС АРХАНГАЙ ХК

17

ГАНТӨМӨРТ ХК

38

НАКО ТҮЛШ ХК

59

ЦАГААН ТОЛГОЙ ХК

18

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК

39

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ ХК

60

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ ХК

19

ГОНИР ХК

40

НОМИН ХИШИГ ХК

61

ЧАНДМАНЬ УУЛ ХК

20

ДАРХАН МАХ ЭКСПО ХК

41

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ ХК

62

ШИМ ХК

21

ДАРХАН ХӨВӨН ХК

42

ЭСГИЙ ГУТАЛ ХК

63

ЭРДЭНЭТ ЗАНДАН ХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.