ҮНЭТ ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧИД ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2020-07-02 04:17

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2020 оны эхний хагас жилийн байдлаар Хороо 267 хувь хүн, 8 хуулийн этгээдэд үнэт эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоод байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Хорооны 2020 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам-тай танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай бөгөөд сар, улирал, жилийн тайланг энэ журамд заасан хугацаанд цахим болон цаасан хэлбэрээр Хороонд ирүүлэхийг мэдэгдэж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид доорх холбоосоор нэвтэрч “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-тай танилцана уу.

http://www.frc.mn/resource/frc/Document/2020/05/11/gchqp6vivx4ah5ir/182.pdf

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.