НИЙТ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2020-07-03 03:07

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажлуудыг хийж байна.

Үүнтэй холбоотойгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шаардагдах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, салбарын мэдлэгийн ерөнхий түвшинг тогтоох, цаашдын сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсруулах, эрсдэлийг үнэлэх зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр 3 дахь удаагаа явуулж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд заавал бөглөж ирүүлэх шаардлагатай.

Иймд, эрсдэлийн үнэлгээний асуулгыг үнэн зөвөөр, заасан хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөрт багтаан ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

ЖИЧ: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг дараах холбоосоор татаж авах боломжтой:

1.      Даатгалын салбар 

2.      Үнэт цаасны салбар 

3.      ББСБ-уудын салбар  

4.      ХЗХ-дын салбар       

5.      Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын салбар  

6.      Үнэт металл, үнэт чулууны арилжааны салбар  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.