МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭВ

2020-07-09 08:13

Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийг энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон талын үйл ажиллагааг шат дараалан авч хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалттай байгууллагын ажиллагсдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтын төлөвлөгөөг гарган мэргэжлийн холбоодууд, зохицуулалттай байгууллагуудыг оролцуулан хамтран ажиллаж байгаа билээ.

Үүний нэг болох зохицуулалтын салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэгдсэн, мэдээлэх үүрэгтэй этгээдийг чадавхжуулахуйц ур чадвар, мэдлэгтэй “Сургагч багш” бэлтгэх зорилгоор 2020 оны 6 сарын 02-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд сертификаттай сургалтыг Банк санхүүгийн академитай хамтран зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо нь дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал цар тахал ковид-19 вирусээс шалтгаалж танхимын сургалт зохион байгуулах боломжгүй болсон энэ үед Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх “Сургагч багш” бэлтгэх 60 цагийн сургалтыг анх удаа орчин үеийн технологид суурилан виртуал хэлбэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

Мөн суралцагсдыг зөвхөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээрх мэдлэг чадварыг хөгжүүлэхэд анхаараад зогсохгүй сайн сургагч багш болоход шаардлагатай мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, сургалтын олон арга хэлбэрүүдийг хослуулан онол, практикт суурилан явуулахад онцгой анхаарч, мэдлэгийн хүртээмж, ойлголтын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Терроризмтой тэмцэх зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба болон бусад мэргэжлийн байгууллагын чадварлаг сургагч багш нарыг оролцуулж, ач холбогдол бүхий мэдлэг мэдээллийг оролцогч нартаа хүргэсэн.

“Сургагч багш” бэлтгэх сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай 6 салбарт хамааралтай Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,  Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн гүүр нэгдсэн холбоо, Монголын бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбоо, Монголын уран дарханы түмэн эрдэнэс холбоо, Алт арилжаалагчдын холбооны төлөөлөл 50 гаруй тусгай зөвшөөрөлтэй байгууллагын удирдлага, удирдах түвшний албан хаагчид оролцон амжилттай төгссөн байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Банк санхүүгийн академийн зүгээс сургалтыг амжилттай төгсөгчдөд сертификат гардуулах ажиллагааг 2020 оны 7 сарын 07-ны өдөр зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хяналт шалгалт, зохицуулалтыг газрын дарга Б.Долгорсүрэн, Банк, санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар оролцон сургагч багш нарт амжилттай төгссөний батламж болох сертификатыг гардууллаа.

Сургагч багш нарын зүгээс сургалтын зохион байгуулсан хэлбэрт сэтгэл хангалуун, шинэлэг үр дүнтэй байсныг дурдаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр төдийгүй сургагч багшийг ур чадвар, сэтгэл зүй зэрэг олон талт мэдлэгийг олж авсан талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

 

                                                                                   САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

(202.180.220.176) 2020-07-10 02:14:27
мөнгө угаагаад бна гээд л хар саарал жагсаалтанд ороод бгаа юм биш үү
Nasanbat (202.180.220.176) 2020-07-09 08:29:23
Мөнгө угаах асуудлыг үнэхээр газар авхуулж болохгүй юм. Үнэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа СЗХ-ны баг хамт олонд талархаж байна.
0 1 Хариулах
tileubek (202.180.220.176) 2020-07-09 08:29:23
tiim shuu