ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2020-07-10 08:27

Монгол улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх их үйлийг түүчээлж буй төр, хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний мэргэжлийн компаниуд, нийт иргэддээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож буй Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хотлоороо энх тунх сайхан наадахыг ерөөн мэндчилье.

Монгол наадам нь бидний түүх, төрт ёсны уламжлал, соёл, ёс заншлыг бүхэлд нь шингээсэн соёлын их өв билээ. Энэ өв соёлыг тээн үргэлжлүүлж, хойч үедээ залгамжлуулан дэлгэрүүлэгч наадамчин олон түмэн, хүчит бөхчүүд, мэргэн харваачид, уяачид, уралдаанч хүүхдүүд та бүхэн минь сайхан наадаарай.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Далай (202.180.220.176) 2020-07-10 13:44:10
Баярлалаа.