ХОРШООДТОЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-07-22 02:39

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоршоонд 3 хүртэл жилийн хугацаатай олгодог. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад тухайн хоршоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Хороонд хүсэлтээ гаргах журамтай.

Нийт 256 хадгаламж, зээлийн хоршоо ажиллаж байгаагаас 56 хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 онд дуусах юм. Эдгээрээс 16 хоршооны тусгай зөвшөөрлийг Хороо сунгаад байна.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг, анхаарах асуудлын талаарх мэдээлэл, бизнес төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх цахим уулзалтыг Хорооноос Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад 15 хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч зэрэг 22 төлөөлөл оролцлоо.

                                                                             

                                                                                     

                                                                                          Санхүүгийн зохицуулах хороо

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.