ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2020-08-21 03:59

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шинээр зохицуулалтад нэмэгдсэн 2 салбарын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журмын төслүүдийг боловсруулж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд тэдний санал, хүсэлтийг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд:

Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журам-ын хэлэлцүүлэгт салбарын төлөөллөөр Алт арилжаалагчдын холбооТББ, Монголын уран дарханы нэгдсэн түмэн эрдэнэс холбооТББ,Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооТББ болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцож журмын төсөлд холбогдох санал, хүсэлтээ илэрхийллээ.

Харин Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журам-ын хэлэлцүүлэгт салбарын төлөөллөөр  “Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооГҮТББ, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн гүүр нэгдсэн холбооНҮТББ,Монголын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн холбооГҮТББ болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцож журмын төсөлд холбогдох санал, хүсэлтээ илэрхийлж хамтран ажиллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.