ВАЛЮТЫН АРИЛЖАА ЭРХЛЭГЧ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020-08-24 09:20

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 495 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан.

Хороо нь Татварын ерөнхий газар, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д зориулан татварын бүртгэл мэдээллийн системээр дамжуулан “ХУР” системээс иргэн, хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийг баталгаажуулж үйлчилгээ үзүүлэх холболтыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр уг үйлчилгээг эрхлэх ББСБ нь техникийн нөхцөл шаардлагыг хангасан тоног төхөөрөмж суурилуулан “ХУР” системийг үнэ төлбөргүй ашиглах нөхцөл бүрдэж байна. Уг системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсныг анхааруулж байна.

Хорооноос гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор хурууны хээгээр иргэнийг таних төхөөрөмжийг суурилуулж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбогдож хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах албан мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд http://www.frc.mn/frc/o/c/78/d/pc/8817 линкээр хандаж, тоног төхөөрөмж суурилуулах заавар болон и-баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгэх заавартай танилцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.