ҮНЭТ ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-08-27 08:33

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2020 оны 8 дугаар сарын байдлаар нийт 353 иргэнд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч нэр бүхий иргэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Хорооноос ирж аваагүй байна.

Иймд Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэд Хорооноос тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авч, холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.