“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ”-ЭЭС ӨГӨӨЖТЭЙ МЭДЭЭЛЭЛ

2020-09-01 09:35

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа. Энэ дугаарт шинэчлэн баталсан үнэт цаасны хил дамнасан бүртгэл, арилжааны журмуудын талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндашийн ярилцлага,  банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын талаар болон 2020 оны долдугаар сарын бүс нутгийн эдийн засгийн шинэ мэдээ, мөн “КОВИД-19 ба финтек: бодлого гаргагчид юу хийх хэрэгтэй вэ?”, “Аливаа компанийн хэтийн хөгжилд компанийн засаглал эергээр нөлөөлөх  нь”, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах нь зэрэг уншууртай бөгөөд үг бүр нь өгөөж дагуулсан асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээ мэдээлэл багтсан.

Эдийн засагч, санхүүчид болон санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийтийг тогтмол сонирхон уншдаг зах зээлийн мэдээ, үнэт цаасны зах зээлийн индекс, арилжаа, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын тоо, гишүүд, олон улсын зах зээлийн мэдээ гэх мэтчилэн тоон баримтууд шинэчлэгдэн гарлаа. Иймээс Та бүхнийг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ болон бусад дугаартай энд дарж танилцана уу.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.