ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХИЙГ ХЭРХЭН ХАНГАСАНД ҮНЭЛЭЛТ ӨГЧЭЭ

2020-09-02 01:04

“Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй “ТОП-20” ангиллын хувьцаат компаниуд болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 3 хувьцаат компанийн 2018, 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулсан байдлыг Компанийн тухай хууль, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-аас гаргасан “Олон улсын компанийн засаглалын зарчим”, "Их20" /G20/-ийн компанийн засаглалын зарчмын хүрээнд үнэлсэн судалгааны тайлан гарлаа. 

Нээлттэй нийгэм форумаас гаргасан энэхүү тайлан нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь хууль тогтоомж, дүрэм, журмын нийтлэг шаардлага болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг багтаажээ. Компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд үүсч буй бэрхшээлийг тодорхойлох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын өнөөгийн түвшинг харуулсан мэдээллийн сан үүсгэх ач холбогдолтой.

Мөн компаниуд өөрийн онцлогт нийцүүлэн өөрчилж, боловсруулан ашиглах боломжтой “саналын хуудас”, хурлын дэг, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах материалын жагсаалтын жишиг загварыг хавсаргасан байна.  

Жич: Доорх холбоосоор тайлантай   https://www.forum.mn/res_mat/2020/KhuvitsaaEzKhural.pdf танилцах боломжтой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.