ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020-09-03 09:04

Хорооны 2020 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд сар бүрийн мэдээгээ дараа сарын 10-ны дотор цахим хэлбэрээр ирүүлэхийг мэдэгдэе.

Мөн Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн ч нэмэлт материал нь дутуу байгууллагууд яаралтай ирүүлж тусгай зөвшөөрлөө авахыг анхааруулж байна. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох нөхцөл бүрдэхийг анхааруулъя.

Журамтай танилцах линк http://www.frc.mn/resource/frc/Document/2020/05/11/8fe7v8yup62bkfqb/181.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.