"ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ”-ЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ДААТГУУЛАГЧДАД ХҮРЧ БАЙНА

2020-09-08 02:40

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй даатгалын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” /Regulatory Framework Promotion for pro-poor insurance markets in Asia/ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс тус хөтөлбөрт оролцогч долоон улсын нэг.

Санхүүгийн зохицуулах хороо хөтөлбөрт нэгдсэнээр хүртээмжтэй даатгал болон түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, даатгалын бүтээгдэхүүний судалгаа, зохицуулалтын орчны үнэлгээг хийсэн. Ингэснээр даатгалын компаниудын хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн борлуулах сонирхол дээшилж, Хороонд бүртгүүлсэн даатгалын бүтээгдэхүүний тоо ч нэмэгдсэн. Энэхүү даатгал нь нийт даатгалын үйлчилгээг авч чадахгүй эсвэл хангалттай хүрэхгүй байгаа хэсгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, удирдахад туслах, тэдэнд хүрэх олон төрлийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага худалдан авах чадварт нийцүүлсэн сайн дурын тусгайлсан даатгалын бүтээгдэхүүн юм. Гол нь энэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд:

  • Даатгалын үг хэллэг энгийн ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулаагүй, бусдад шууд ойлгогдохоор байх
  • Даатгалын хураамжийг даатгагчийн ашиг сонирхол болон даатгуулагчийн худалдан авах чадварт нийцүүлсэн байх
  • Даатгалын гэрээнд тусгасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн тоо 5-аас хэтрэхгүй бөгөөд даатгуулагчид ойлгомжтой байх
  • Даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдсон нөхцөлд даатгуулагчид чирэгдэл учруулалгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг шаардлагатай баримт бичиг бүрдсэнээс хойш 10 хоногийн дотор олгох
  • Даатгуулагчид даатгалыг үйлчилгээг хүргэхэд хялбар байх бөгөөд даатгагч нь даатгуулагчид ойр борлуулалтын өргөн сувгийг ашиглах

Энэ оны II улирлын байдлаар ердийн даатгалын компаниуд нийт 546 иргэнд 94.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Хороонд бүртгэлтэй хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Даатгалын компани

Хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн

1

"Монре даатгал"ХХК

1

Гэр хашаа байшингийн даатгал

2

“Улаанбаатар хотын даатгал” ХХК

2

Гэр хашаа байшингийн даатгал

3

Өрхийн гэнэтийн ослын даатгал

4

Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

5

Нийтийн ба хувийн орон сууцны хүртээмжтэй даатгал

6

Орон сууцны хариуцлагын хүртээмжтэй даатгал

3

"Хаан даатгал" ХХК

7

"Орон сууцны иж бүрэн даатгал"

4

“Монгол даатгал” ХХК

8

Иргэдийн гэнэтийн ослын хүртээмжтэй даатгал

9

Гэр хашаа байшингийн хүртээмжтэй даатгал

5

“Нэйшнл лайф даатгал” ХХК

10

Хорт хавдрын даатгал

6

“Мандал даатгал” ХХК

11

Ковид хүртээмжтэй даатгал

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.