“ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ”-ЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ  

2020-09-10 01:15

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” ТББ хамтарч энэ сарын 17-нд “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаг үеийн болон цаашид чухалчлан анхаарах асуудлаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Иймд хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 51-262601

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

naran (202.180.220.176) 2020-09-10 08:38:50
Сонирхогч оролцож болох уу. Яаж хамрагдах уу