МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2020-09-11 09:32

 

Level 5 Diploma in Education and Training – London College of Management  and Technology

Санхүүгийн мэдээллийн алба, АНУ-ын Сангийн яам хамтран Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх нь” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны албан хаагчид хамрагдаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үүрэг оролцоо, эрсдэлийн үнэлгээний талаар мэдээлэл авлаа. Мөн дээрх сэдвийн хүрээнд дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах зааварчилгаа, олон улсын стандарт, зайны болон газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрсдэлд суурилсан үнэлгээний асуулга, гарын авлага, хяналт шалгалт хийх үйл явцын талаар мэдээлэл өгсөн юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.