САЛБАРЫН ЗАРИМ ХУУЛИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ХӨРВҮҮЛЛЭЭ

2020-09-14 01:42

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Энэхүү чиг үүрэг мөн гадаад хамтын ажиллагааны боломжуудыг дотоодын зах зээлд нээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг хангасан бизнесийн эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хүрээнд салбарын зарим хуулийг англи хэлнээ хөрвүүллээ. Тухайлбал, Компанийн тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг нийт 16 хуулийг орчуулж Хорооны вэб сайтад байршуулаад байна. 

Санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа салбарынхан болон гадны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, иргэд дээрх хуультай танилцах, бусад орны ижил төрлийн хууль тогтоомж, тэдгээрт тусгагдсан хууль, эрх зүйн ойлголттой харьцуулан судлах бол  эндээс танилцаарай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

Зочин (202.180.220.176) 2020-09-14 03:55:35
Файлаа оруулна уу. Баярлалаа
0 1 Хариулах
Иргэн (202.180.220.176) 2020-09-14 03:55:35
Хорооны сайтын англи хэсэгт доор legislation гэж фолдерт байгаа
Мэдээлэл (202.180.220.176) 2020-09-14 02:34:58
http://www.frc.mn/d/s/42 линк дээр мэдээлэл нь алга. Файлуудаа орууна уу. Баярлалаа