“ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БҮРТГЭЖ БАЙНА

2020-09-14 02:32

Санхүүгийн зохицуулах хороо “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгийг “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтарч энэ сарын 17-н буюу ирэх пүрэв гарагт зохион байгуулах гэж байна. 

Энэ үеэр Хорооноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаг үеийн болон цаашид чухалчлан анхаарах асуудлаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Иймээс хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байгаа бөгөөд оролцогчдыг 51-262601 тоот утсаар бүртгэж байна.   Хөтөлбөртэй энд дарж танилцана уу

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Гэрэлням.О (202.180.220.176) 2020-09-16 00:27:53
Энэ хэлэлцүүлэгт сонсогчоор оролцох хүсэлтэй байна.
b (202.180.220.176) 2020-09-14 07:40:55
heden tsagas ve? hotolbor n garsan bga yu?