Д.БАЯРСАЙХАН: КОМПАНИЙН НЭЭЛТТЭЙ БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫГ ХЯЛБАР, ШУУРХАЙ БОЛГОНО

2020-09-15 02:05

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Bloomberg” телевизийн “Зочны цаг”-д оролцож цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр ярилцлагын үеэр компанийн бондын зах зээлийг хөгжүүлснээр зах зээл дээр хөрөнгө оруулах бүтээгдэхүүний тоо, төрөл нэмэгдэх, хөрвөх чадвар дээшлэх эерэг талууд бий болно. Иймээс Хороо бондын биржийн болон биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ ч утгаараа энэ удаагийн зээлийн хүүг бууруулах стратегийн төсөлд бондын зах зээлийг хөгжүүлэх ажлыг тусгайлан оруулж өгсөн гэдгийг онцолсон юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.