МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХҮРГҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

2020-09-25 11:18

Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас гаргасан олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлж ажиллаж байна. Энэ чиглэлээр Хорооноос зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтрын ажиллах, сургалт, семинар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх эрсдэлийн үнэлгээг авч хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохицуулалттай салбаруудад нэвтрүүлж, хэрэгжүүлж байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үүрэг, оролцоо чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хүрээнд холбогдох үүргүүдийг хүлээдэг. Иймд, мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэнд дараах нийтлэг заавар, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Салбарын эрсдэлийн үнэлгээний тайлантай танилцаж, өөрийн байгууллагын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх. Ингэхдээ эрсдэлийг харилцагчаас, газар зүйн байршлаас, бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийг хүргэх сувгаас үүдэх 4 төрлийн хүчин зүйлсээр үнэлэх.

  2. Эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эсвэл гүйцэтгэх захирлаар батлуулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх. Дотоод хяналтын хөтөлбөрийг хөтөлбөрийг эрсдэлийн үнэлгээнд өөрчлөлт орох, хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, зах зээл дээр шинэ трэнд, типологи үүсэх тохиолдолд тогтмол шинэчилж ажиллах.

  3. Дансгүй, эсвэл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх;

  4. Харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй харилцагчдад авч хэрэгжүүлэх;

  5. Харилцагч шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

  6. Гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсвэл мэдсэн тохиолдолд 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэхl

  7. 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдснээс ажлын 5 өдрийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх;

  8. Харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаарх мэдээлэл, баримт бичгийг данс хаагдснаас буюу гүйлгээ хийгдснээс 5 жилийн хугацаанд хадгалах;

  9. Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага, ажилтан нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой мэдээллийг нууцлах бөгөөд эрх бүхий байгууллагаас өөр этгээдэд задруулахыг хориглоно;

  10. Хориг жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж, шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх;

  11. Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этээдийн шууд болон шууд бус өмчлөл, хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн алба болон тагнуулын байгууллагад мэдээлэх. 

Иймд, дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд та бүхэн дараах холбоосоор орж, холбогдох хууль тогтоомж, журам, заавар, баримт материалуудтай танилцаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлж ажиллана уу.

Хууль:

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай;

  2. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай.

Журам, аргачлал:

  1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам;

  2. Мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам;

  3. Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам;

  4. Мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам;

  5. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам;

  6. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай асуудал, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ /журам, аргачлал/.

ФАТФ-аас гаргасан заавар, зөвлөмж, тайлан

  1. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын дахин үнэлгээний тайлан, 2020;

  2. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын дахин үнэлгээний тайлан, 2019;

  3. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын харилцан үнэлгээний тайлан, 2017;

  4. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын 40 зөвлөмж;

  5. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын аргачлал;

  6. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гарын авлага;

  7. Үнэт цаасны салбарт зориулсан эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гарын авлага;

  8. Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гарын авлага;

  9. Үл хөдлөх хөрөнгө зуучлагдад зориулсан эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гарын авлага;

  10. Амьдралын даатгалын компаниудад зориулсан эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гарын авлага.

Дотоод гарын авлага, заавар:

  1. Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага;

  2. Зорилтот санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх гарын авлага;

  3. Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад зориулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх гарын авлага;

  4. Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын комплаенсын ажилтнуудад зориулсан гарын авлага;

  5. Комплаенсын гарын авлага;

  6. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх гарын авлага;

  7. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан тайлан бөглөх заавар, зөвлөмж;

  8. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад зориулсан тайлан бөглөх заавар, зөвлөмж.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр хийсэн эрсдэлийн үнэлгээний тайлан:

  1. Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх салбарын эрсдэлийн үнэлгээ 2019;

  2. Даатгалын салбарын эрсдэлийн үнэлгээ, 2019;

  3. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын эрсдэлийн үнэлгээ, 2019;

  4. Банк бус санхүүгийн салбарын эрсдэлийн үнэлгээ, 2019;

  5. Үнэт цаасны салбарын эрсдэлийн үнэлгээ, 2019;

  6. Хадгаламж зээлийн хоршоодын салбарын эрсдэлийн үнэлгээ, 2019.

Санхүүгийн зорилтот арга хэмжээ:

  1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хүрээнд тогтмол тавигддаг асуултууд,

  2. Нэмэлт мэдээлэл гаргуулах хүсэлтийн маягт.

 

 

 

Мөнгө угаахтай тэмцэх алба

Хяналт шалгалт, зохицуулалтын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.