ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2020-10-21 07:02

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан өнөөдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай зэрэг нийт 15 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэлээ. Мөн тус бүр нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл болон олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр боллоо.

Харин нэр бүхий хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь тус тус түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нэг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулж харилцагчийг уралдаант шалгаруулалтаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.    

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

Сүрэн (202.180.220.176) 2020-11-01 05:56:57
Арилжаанд оролцохгүй хэдэн жил болж байгаа бүртгэлтэй компанийн хувьцаа нэртэй цаас хадгалагдаад байдаг, үүнийг яах ёстой юм бэ? Санхүүгийн энэ хороо маань ямар арга хэмжээ авдаг юм бол. Тэдгээр компанийг татан буулгаад, хөрөнгийг нь зарж хувьцаа эзэмшигчдэд зохих хувь ноогдуулах ажлыг ямар байгууллага эрхлэх ёстой билээ. Ойлголт байхгүй иргэд яахаа ч мэдэхгүй л сууж байна шүү.
(202.180.220.176) 2020-10-23 02:12:55
нэрсийг нь бичилдэ . хэдэн тоо тавиад байхын . ийм хаалттай байдлаар яаж ч ажиллахын
Haha (202.180.220.176) 2020-10-21 07:20:07
Jambaa Darga ygd bna