“БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-Д САНАЛ АВЧ БАЙНА

2020-11-11 11:35

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14-т зааснаар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Энэхүү бүрэн эрхийн дагуу Хорооноос “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу санал авахаар Хорооны цахим хуудсанд байршуулаад байна. 

Иймд журмын төсөлтэй энд танилцаж, холбогдох саналаа 2020 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн дотор smd@frc.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсье.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.