ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2020-11-20 08:45

Короновируст халдвар (Covid-19)-ын цар тархалтын улмаас манай улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ нөхцөл байдлын үед Санхүүгийн зохицуулах хороо цахим хэлбэрээр ажиллаж иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авч ажиллаж байна.

Иймд тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд холбогдох зөвшөөрөл, бүртгэл хийлгэхэд Хорооны Зөвшөөрлийн цахим системээр хандаж үйлчилгээ авах бүрэн боломжтой. Тодруулбал, Зөвшөөрлийн цахим систем -д дарж холбогдохыг зөвлөж байна. Харин иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдол, саналыг Хорооны цахим хуудас -аар хүлээж авч байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Гантуяа (202.180.220.176) 2020-11-21 12:24:20
Тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлтийг хэрхэн хандах вэ
БУМАН КАПИТАЛ ХЗХ Тэргүүлэгч гишүүн Ө.Хишигээ (202.180.220.176) 2020-11-21 07:07:11
тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар авах уу?