БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛДЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-11-23 05:12

Дэлхий дахинд тархаад буй коронавируст (Covid-19) цар тахлын улмаас Монгол Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тогтоосон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байна.

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-дад Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч Та бүхэн харилцагч ББСБ-д эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Иймээс иргэд Та бүхэн энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар хандан гаргах боломжтой.

           

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

Tungaa (202.180.220.176) 2021-01-14 01:45:45
Би ББСБ -аас хэрэглээний зээл авсан. 2020,11,23-ны өдрийн мэдэгдлээр Ерөнхий сайд телевизээр ард түмэнд хандаж бүх төрлийн зээл болон зээлийн хүүгийн дарамтанд орохгүй 2021,07,01 хүртэл зогсоолоо гэсэн ойлголттой бид үлдсэн. Гэтэл үнэндээ яг тийм биш байна. Иймд зээл авсан бидэнд ямар тусламж байна вэ? Энэ хугацаанд зээл авсан нь илүү хохирч, зээл өгсөн нь зүгээр хүү гэж 6 сараар тогтохгүй цохиж хүнд болж байна. шүү. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч ээ . . .
(202.180.220.176) 2020-12-23 06:40:07
Covid19 virus tsar tahaltai holbootoi alban baiguullaga ajil tsalin bvgd saatan tsalin orlogo bvgd hewiin bus gorimd shiljsen tul zeeliin tulburiig zaasan hugatsaatai hoishluulj uguhiig husej baina.
Эрдэнэдэлгэр (202.180.220.176) 2020-12-14 06:52:58
Зээлээ хойшлуулах хүсэлтэй бнаа ббсб зээлээ төл гээд байхиймаа одоо энэ цаг байдал харгалзмаар бнаа хойшлуулах одоо ях вэ
М.Алтанзул (202.180.220.176) 2020-12-07 08:07:44
Төлөлтөө хойшлуулмаар байна
Баатарчулуун (202.180.220.176) 2020-12-02 13:23:13
Төв аймаг зуунмод сумын төвд байрлах Сонин шийдэл ББСБайгууллагаас авсан зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт тавихад хойшлуулахгүй байнаа дамжуулан уламжилж өгнөүү
Алтансүх (202.180.220.176) 2020-11-28 09:54:49
gurwan gan treid bbsb ergen tololtoo awdagaaraa awna manaid ymarch shiidwer ireegvi geed bn .eronhii said 7sariin 1 hvrtel asuudalgvi hoishluulj ogoorei gesen ene eroosoo heregchihgvi bn sanhvv zohitsuulah horoo eniig shiidej ogooch
ганбат (202.180.220.176) 2020-11-27 05:13:51
eroosoo zasgiin gazrin shiidveriig dagahgui bn bvh bank bus hvvgee avna gjine Ugn shiidver dere hvv bolon vndsen zeeliig hoihsluulna gj todoos tod helsen eroosoo hergjihgui bbcb zalgaad zeel hetertsen huu tootsloo gd bn sanhuugiin zohitsuulah horoo ni zalgahgaar utasaa awahgui bna Ene talaar medeellej nu vv
Altantuya (202.180.220.176) 2020-11-27 03:28:19
T Mat zeeliin gazar mongol ulsaas gargasan shiidver manaid hamaagui geed bna ymar uchirtai yum bol
(202.180.220.176) 2020-11-26 02:33:43
Т Мат ББСБ udaa daraa messej huselt yvuulsan bolovch hariu uguhgui zuvhun zeelee zeel chine hotsorson tul aldangi tootsloo geed nemegdulsen too l yvulaad bnaa utasaach avahgui yum
(202.180.220.176) 2020-11-25 07:31:03
Жишээ нь "ард банк бус санхүүгийн нэгдэл " гэдэг билүү? Энэ байгууллага frc.с гаргасан шийдвэрийг дагах ёстой субъект мөн үү? Мөн бол зээлийн хүүг заавал авна гэж оператор нь мэдээллэж байна. Санхүүгийн бүх байгууллагын бүх төрлийн зээлийг царцаасан гэж ойлгоод байгаа. Гэтэл иргэдэд ямарч ашиггүй эд нарт илүү хүү төлөх болчихоод байна, энэ ард иргэдэд дарамт болж байнашдээ
Батчимэг (202.180.220.176) 2020-11-24 09:00:18
Омни капитал ббсб үндсэн зээлээ хойшлуулаад хүүгээ төл гээд бна гэтэл одоо ажил зогссон хүүгээ төлж чаддаггүй бас хүү нь үндсэн төлөлтөөсөө өндөр байгаад байнаа одоо яах вэ бас дараа нь иргээд төлхөд энэ хойшлуулсан хугацаанд төлсөн хүү нь хасагдахгүй яг л төлдөг хэмжээгээрээ төлөөд явдагаараа төлнө гээд байна тэгхээр чинь бид нар илүү хүүний мөнгө төлөх болоод байна шүү дээ яах юм бэ
Chaagii chaagii (202.180.220.176) 2020-11-24 07:26:50
Covid19 цар тахалын хөл хорионд ороод ажил зогсож орлоггүй болсон тул Гуртийн тавилан ББСБ нь зээлий минь царцааж өгнө үү жич:Барилгийн ажил хийдэг болно
Chaagii chaagii (202.180.220.176) 2020-11-24 07:26:50
Covid19 цар тахалын хөл хорионд ороод ажил зогсож орлоггүй болсон тул Гуртийн тавилан ББСБ нь зээлий минь царцааж өгнө үү жич:Барилгийн ажил хийдэг болно
Баатар (202.180.220.176) 2020-11-24 06:29:43
ББСБ даа утсаар холбогдож лавлалаа. Зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж болно хүсэлтээ гараар бичээд мэссэнжэрээр явуул гэж байна. Зээлийн хүүгээ бол сар сардаа төлөөд явна гэж байнаа. Энэ нь ямар ч зээлдэгчээ бодсон шийдвэр бишээ. Хүүгээ хойшлуулахгүйгээр үндсэн төлбөрөө хойшлуулах нь Ямар чанарын ялгаа алга зээлдэгчид хохиролтой.
Muugii (202.180.220.176) 2020-11-24 04:52:52
51.262608 utsaa eruuuusuuuuu awahgui bna huugeee tu gd bna invescore
Muugii (202.180.220.176) 2020-11-24 04:52:14
миний бие ббсб.аас зээлтэй би хугацаа сунгаад тухайн заасан хугацаанд хүү болон үндсэн төлбөртөө мөнгө төлөхгүй байхаар болсон. гэсэн ойлголттой байлаа гэтэл инвескор ббсб нь хүүгээ төлнө гээд байна хүүгээ ч төлж чадхааргүй бхад. хэвийн горимд шилжээд эхлэхлээр нөгөө үлдсэн үндсэн төлбөр дээр дахиж график гаргаад илүү мөнгө л төлүүлээд давхар хүү аваад байна гэсэн үг биздээ. энэ асуудалд яаралтай хариу өгнө үү.
Muugii (202.180.220.176) 2020-11-24 04:51:15
миний бие ббсб.аас зээлтэй би хугацаа сунгаад тухайн заасан хугацаанд хүү болон үндсэн төлбөртөө мөнгө төлөхгүй байхаар болсон. гэсэн ойлголттой байлаа гэтэл инвескор ббсб нь хүүгээ төлнө гээд байна хүүгээ ч төлж чадхааргүй бхад. хэвийн горимд шилжээд эхлэхлээр нөгөө үлдсэн үндсэн төлбөр дээр дахиж график гаргаад илүү мөнгө л төлүүлээд давхар хүү аваад байна гэсэн үг биздээ. энэ асуудалд яаралтай хариу өгнө үү.
Muugii (202.180.220.176) 2020-11-24 04:51:01
миний бие ббсб.аас зээлтэй би хугацаа сунгаад тухайн заасан хугацаанд хүү болон үндсэн төлбөртөө мөнгө төлөхгүй байхаар болсон. гэсэн ойлголттой байлаа гэтэл инвескор ббсб нь хүүгээ төлнө гээд байна хүүгээ ч төлж чадхааргүй бхад. хэвийн горимд шилжээд эхлэхлээр нөгөө үлдсэн үндсэн төлбөр дээр дахиж график гаргаад илүү мөнгө л төлүүлээд давхар хүү аваад байна гэсэн үг биздээ. энэ асуудалд яаралтай хариу өгнө үү.
(202.180.220.176) 2020-11-23 15:47:55
Банк бустай ярисан тийм шийдвэр байхгүй ,гэрээ унш ,хүүгээ ядаж авна гэсэн хариу хэлсэн яаж төлөх болж бнаа
Лхавгасүрэн (202.180.220.176) 2020-11-23 10:27:16
Машины лизинтэй тул
Батцэцэг (202.180.220.176) 2020-11-23 09:40:11
Yaj zeelee xoidhluulax we
Батцэцэг (202.180.220.176) 2020-11-23 09:40:10
Yaj zeelee xoidhluulax we
Bi (202.180.220.176) 2020-11-23 08:39:04
Shal hudlaa eroosoo zasgiin shiidveriig dagahgui bn bvh bank bus hvvgee avna gjine Ugn shiidver dere hvvv bolon vndsen zeeliig hoihsluulna gj todooa tod helsen eroosoo heregjihgyi bn Ene talaar medeellej ugnu vv
Enkhbayar (202.180.220.176) 2020-11-23 08:08:54
Sain bainuu ene zeeliin ergen tulultiin talaar neg battai medeelel uguuch szh-s bolhoor zeeliin tulult zuuh hooshluulna ged bhiin bank bus ni bolhoor huugee awna geed bhiin yamarch ajilgui orloggui bolson ene uyd zeel hooshluulah neriidleer dawhar huu tuluh bolchihood bhiin ene asuudaliig doriwtoi shiidej uguuch zugeer huugee tuluud zeelee sungah asuudal engiin uydch baidad l asuudal getel odoo iim hymraltai uyd zeeliin tulbur huu 2-g ni 2lang ni hooshluulj ugch boldoggui yumuu
ямар нэгэн тушаал гарсан юм уу (202.180.220.176) 2020-11-23 07:54:30
баяраа
С.Балдансүрэн (202.180.220.176) 2020-11-23 06:41:00
Соvid19 tai holbootoigoor buh niitiin horiotoi baigaa tul alban baiguullaguud ajillhgue bgaa uuntei holbogduulan tsalin orlogo baihgu tul zeeliin tolboriig hoishluulj ogj tuslna uu