ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-27 10:43

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь энэ сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудад зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ангилал бууруулахгүй байх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эдгээр үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлж зээлдэгчдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүй, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг мэдэгдсэн.

Мөн ББСБ-аас олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэнтэй холбогдуулж зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ тухайн байгууллагад цахимаар гаргаж, шийдвэрлүүлэх, Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын талаарх өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаяг болон 51-262608 тоот утсаар хүлээн авч, хяналт тавьж ажиллахаар болсныг энэ сарын 23-нд Хорооны www.frc.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ББСБ-ын зээлдэгчдэд хандан мэдээлсэн.

Энэ сарын 27-ны байдлаар утсаар 75.9 хувь буюу 344, цахимаар 24.1 хувь буюу 109 нийт 453 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллалаа. Түүнчлэн холбогдох этгээдүүд буюу тухайн зээлдэгч байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлүүлэх, энэ талаар тухай бүрт нь иргэдэд эргэн хариу хүргүүлж ажилласан.

Иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн дийлэнх буюу 54.5 хувийг ББСБ-тай холбоотой санал, хүсэлт эзэлж, холбогдох зөвлөгөө, зааварчилгааг өгч ажилласан. Харин 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүд эзэлж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

Цэрэнханд (202.180.220.176) 2020-12-01 08:09:42
Өндөрхаан инвёст ххк нь Иргэн Цэрэнханд миний / МЮ63082545 / рэгистртэй Таван толгойн ноогдол ашиг одоо болтол орохгүй байна. Залгахаар Хаан банк мэднэ бид мэдэхгүй гэж хариулаад өнөөдрийг хүрлээ. Шийдвэрлэж өгнө үү. Утас 99135903 89135903
Bayasgalan (202.180.220.176) 2020-11-30 11:36:14
Sain baina uu. Bi Sunday 2 hudaldaanii towd languu huvi hvnees tvreeseldeg yumaa. Ene onii 10 sariin 5 naas ehelj tvreeselsen. Tvreesleed dongoj 1 sar bolood korono geed haalgaa barisan. Ug ni tvreeslvvlegchteigee 3 jiliin geree hiisen bga gereendee ene tar tahal bolon iim ved yah be gesen zaalt oruulaagvi. Ingeed hol horio 10 honog sungadaj niitdee 1 sar ogt ajilaagvi orloggvi bna gesen vg. Getel tvreeslvvlegch maani tvreesee awna bi haalgaagvi biz de gej hellee. Sunday delgvvriiin zvgees obektiig manaihaas hudaldaj awsan huwi hvnd bid noloolj chadahgvi ta ooroo ter hvnteigee tohirolts gej helseen. Iim ved yah estoi be vneheer hohiroltoi bnaa. Huuliar yaj shiiddeg be tvreeslvvlegchteigee herhen yaj tohiroltsoh be hariulj ogch tuslana nuu bayrllaa.
Н. Зоригт (202.180.220.176) 2020-11-30 07:41:52
Сайн байнуу миний бие 2018 онд голомт банкнаас 20н жилийн хугацаатай сарын 1,6% зээлэнд хамрагдсан билээ. Одоо үүссэн нөхцөл байдлын улмаас банкны хүү үндсэн төлбөр төлөх чадваргүй болсон тул өөрийн зээлийг хойшлуулж өгхийг хүссэн боловч хүүний хуритлал үүснэ мөн зээл 8%руу шилжих боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд та бүхэн энэ асуудал дээр анхаарлаа хандуулж над шиг олон зээлдэгч нарт зөв гарц гаргаж өгнө гэж найдаж байна. 🙏🙏🙏