ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-12-03 05:25

Санхүүгийн зохицуулах хороо Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжлийн холбоодуудтай хамтран үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдэд эрх олгох сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ үеэр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, зайны болон газар дээрх хяналт шалгалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай цаашилбал салбарын ёс зүй, олон улсын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг мэдээлэл өглөө.

11 дүгээр сарын 30-наас энэ сарын 03-ны өдрүүдэд болсон энэхүү сургалтад нийт 100 гаруй мэргэжилтэн хамрагдсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Ч.Оргилцэцэг (202.180.220.176) 2021-01-04 09:48:40
Брокер, агентын сургалт хэзээ болох вэ
(202.180.220.176) 2020-12-19 05:06:38
Сургалт хэзээ дахин зохион байгуулагдах вэ?