ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2020-12-07 01:52

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага мөн үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар 11 сарын мэдээгээ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.

Гэвч короновирус (Covid 19)-ын халдвар манай улсад голомтлон гарсантай холбогдуулж Засгийн газраас 12 дугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Иймд энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж тайлан ирүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж байгааг мэдэгдэж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд багтаж тайлангаа ирүүлнэ үү.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Амьдралын үр 32 ХЗХ 99621546 (202.180.220.176) 2021-01-10 16:29:26
хэрэглэгчийн нэр нууц үгээ солиогүй мөртөл буруу гээд илгээгдэхгүй байна.
Долгоржав ДЮ84101263 (202.180.220.176) 2021-01-07 09:05:29
сайн байнауу. миний бие Үнэт эдлэл болон тэдгээртэй хийсэн ажилжаалдаг бөгөөд 11 сараас хойш тайлангаа явуулаагүй тул 0 тайлан заавал явуулах ёстой байсан юмуу. хэрвээ явуулах ёстой байсан бол хүсэлт яаж явуулах бэ. цар тахалтай холбоотой байгууллага маань ажиллаагүй гэр хорионд орсон тул тайлан явуулж чадаагүй болно мэйл хаяг: Doogii_1012@yahoo.com