ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР БОЛОН УТСААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2020-12-14 02:56

Засгийн газраас баталсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8 дахь заалтад “Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цахим хуудас /http://www.frc.mn/i/Feedback/ болон 51-262608 утсаар иргэдээс ирсэн нийт 691 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, тухай бүрт нь хариу хүргүүлж ажиллалаа.

Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 75.0 хувь буюу 518 нь утсаар хүлээн авсан дуудлага бол 25.0 хувь буюу 173 нь цахимаар ирүүлсэн өргөдөл, хүсэлт эзэлж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 56.6 хувийг ББСБ-уудаас олгосон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой эзэлж байна. Харин 42.3 хувийг барьцаалан зээлдүүлэх газар зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад хамаардаггүй хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол байлаа. 

Цаашид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийн эргэн төлөлт, зээлийн гэрээний хугацаа сунгах, нөхцөл өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлээгүй ББСБ-уудын талаарх өргөдөл, гомдлыг Хорооны /http://www.frc.mn/i/Feedback/ цахим хуудас болон 51-261275, 51-262608 утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

Н.Оюундарь (202.180.220.176) 2021-01-05 14:18:04
Сайн байна уу Би Монре даатгалын компанитай холбоотой өргөдлөө 2020.11.11ны өдөр өөрийн биеэр хүргэж өгсөн Хэрхэн шийдвэрлэсэн талаар одоо хүртэл хариу байдаггүй тодруулж өгөөч
Нямдорж (202.180.220.176) 2020-12-16 09:49:55
Сайн бн уу? Ббсб-с лизингээр авсан автомашины зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулж бно гэж ойлгосон юм. Гэтэл хүүгээ төл гэнэ. Энэ зөв үү хариу өгнө үү
Munguntsetseg (202.180.220.176) 2020-12-14 17:13:13
Sain bn u nadad 3 asuult bn a ene talaar asuuj uguuch 1 .Ariljaani banknaas avsan zeelig hoishluulaad daraa tuluh bolhod huu hurimtlagdaad ergen tuluh ued tuluh mugun dun zeel+huu+hoishluulsan hugatsaani huu geed niilber het undur tulbur garch bga ni jinhene utgaaraa ersdeld orj bn edin zasag heviin ued 1 say tuldug hun edin zasag unsani daraa 2-3 say tulj chadah uu eniig tootsoolson u 2. Ajilin bair nemegduuleh tusulin hureend zaralsan zeel avahad sanhuujuuleltin turin bankaar damjuulj sudalgaa hiij zeel olgohdoo sumaas demjsen tusulig bank biznesin zeelee hoishluulsan uchir sanhuujuuleh bolomjgui geed olgoogui tiim bolohoor zeel hoishluulsan humuus zeel dahij avah bolomjgui gesen ug uu 3. Bodlogin huu buuruulahaar ariljaani bankni huu buurah uu hezeenees buurah be odoo avsan zeelin huund uurchlult oroh uu 4 Ariljaani banknaas avsan oron suutsni zeelig ipotekruu shiljuulj boloh uu ZAAVAl HARIULJ UGNU GEDEGT ITGEJ BAINA