САНХҮҮГИЙН САЛБАРЫН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТОЙМ

2021-02-17 03:06

 

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.