ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-02-18 10:35

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журамд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай” 45 дугаар тогтоолыг баталсан. 

Тухайлбал, журамд “Хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах” гэсэн бүлгийг нэмж оруулан хувьцаа эзэмшигчид хуралдаа онлайнаар оролцож, асуулт асуух, саналаа цахимаар өгөх, санал тооллогыг баталгаажуулах зэрэг нөхцөл, шаардлагыг зохицуулсан нь хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог сайжруулах ач холбогдолтой юм.

Захиргааны ерөнхий хуулийн 64, 65, 66 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4096 дугаарт бүртгэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д оруулсан холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хянаад, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлээ.

Хорооны 2021 оны 45 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан журамтай энд дарж танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.